Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2013-12-18
Дугаар 35
Хэргийн индекс 038/2013/0027/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Дакон контракшн ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар “Дакон констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч  Х.Батболд, Т.Бат-Очир нарын “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2013 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 191413 дугаарын актыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                Д.НАРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.