Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-05-11
Дугаар 07
Хэргийн индекс 124/2015/0002/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх
Шүүгч Дүгэрсүрэн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Ш.Оюунбилэг
Хариуцагч Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Уранбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунбилэгийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/645 дугаар захирамжийг хүчингүй болгож, 0129062 тоот газрын гэрчилгээтэй 500 м2 газрыг эзэмших эрх олгох тухай шийдвэр гаргахыг Улаангом сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.