Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-27
Дугаар 20
Хэргийн индекс 112/2015/0018/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Шаравын Баттогтох
Нэхэмжлэгч Ч.Дулмаа
Хариуцагч Т.Батсайхан
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.9 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны  даргын  2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/03 дугаар байцаагч Ч.Дулмаагийн цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулж, сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 258222 төгрөгийг Ч.Дулмаад буцаан олгосугай.

 

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Дулмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас / Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас /  70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Дулмаад олгосугай.

 

         3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.БАТТОГТОХ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.