Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-08-04
Дугаар 23
Хэргийн индекс 112/2014/0036/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Б.Наваан-Юндэн
Хариуцагч Л.Болормаа
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Б.Наваан-Юндэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Наваан-Юндэнг аймгийн иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.

       2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Наваан-Юндэнд 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 04 өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны хоногийн олговорыг хариуцагчаас гаргуулж, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

           3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрсөнөөс хойш, 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

        5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

          ШҮҮГЧИД                                     Б.САРАНЧИМЭГ

                                                            Э.ЗОЛБАДРАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.