Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-05-13
Дугаар 0284
Хэргийн индекс 128/2015/0107/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүгч Намжилын Долгорсүрэн
Нэхэмжлэгч Ж.Батаа
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “Капитрон банк”, “Мфикс капитал” ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Мфикс Капитал” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206014164 дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0007106167 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 48А-4 тоот хаягт байрлах 378 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ж.Батааг бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хууль бус болохыг тогтоон, Ж.Батааг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 48А-4 тоот хаягт байрлах 378 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.