Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-06-30
Дугаар 09
Хэргийн индекс 125/2015/0012/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Д.Гантуяа
Хариуцагч Ховд аймгийн Биеийн тамир, Спортын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3,  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,  Ховд аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Д.Гантуяаг Ховд аймгийн Боловсрол, соёлын газарт шилжүүлсэн тушаал гаргахыг даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Биеийн тамир, спортын газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй   болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.