Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-03-24
Дугаар 7
Хэргийн индекс 040/2014/0007/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч М.Цэрэндаваа
Хариуцагч “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсгийг баримтлан, нэхэмжлэгч М.Цэрэндаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

            2.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг баримтлан  цалингийн суутгал 312645 / гурван зуун арван хоёр мянга, зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цэрэндаваад олгохыг, аймгийн ИТХ-ын  ажилтан, нягтлан бодогч У.Насантогтох-д  даалгасугай.  

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.06.11 0227 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан М.Цэрэндаваа “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга