Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-17
Дугаар 0132
Хэргийн индекс 128/2014/0648/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч “Шарлан гол” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газар, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Шарлан гол” ХХК-ийн гаргасан “Манай компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацааны дотор нөхөх олговрыг төлөөгүй учир 13937Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хууль ёсны эрхтэй буюу энэхүү эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, мөн “Шарлан гол” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн эзэмших 13937Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газар болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.