Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-05-26
Дугаар 0309
Хэргийн индекс 128/2014/0069/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүгч Эрдэмбилэгийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч “Тэнгис өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ж.Батжаргал, Д.Уранчимэг, С.Давга
Маргааны төрөл Орон сууц хувьчлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тэнгис өргөө” СӨХ-ны гаргасан “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын иргэн С.Дагва, Ж.Батжаргал нарт холбогдох хэсэг, мөн Орон сууц хувьчлах товчооноос С.Дагвад олгосон 0114543, Ж.Батжаргалд олгосон 0114544 тоот гэрчилгээ болон орон сууц өмчлөх эрхийн Ж.Батжаргалын нэр дээрх Y-2202018398 тоот, иргэн Д.Уранчимэгийн нэр дээрх Ү-2202018399 тоот улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.