Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-06-08
Дугаар 0350
Хэргийн индекс 128/2015/0145/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүгч Баатарын Адъяасүрэн
Нэхэмжлэгч Үндэсний үнэт цаас ХХК
Хариуцагч Сангийн сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар “Сангийн сайдын онцгой албан татварын тэмдгийн тодорхойлолт, загвар батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, онцгой албан татварын тэмдгийн тодорхойлолт, загвар батлахыг Сангийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч Үндэсний үнэт цаас ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан нар хариуцагч гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Татварын ерөнхий газраас хүргүүлсэн Онцгой албан татварын тэмдгийн загварыг батлах үүрэг хүлээх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Үндэсний үнэт цаас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Сангийн сайдын онцгой албан татварын тэмдгийн тодорхойлолт, загвар батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, онцгой албан татварын тэмдгийн тодорхойлолт, загвар батлахыг Сангийн сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.