Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-09-04
Дугаар 0034
Хэргийн индекс 126/2015/0027/З/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч П.Даваадалай
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6, 70.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15,Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Даваадалайгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Боловсролын газраас Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэлт,санал болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “П.Даваадалайг ажлаас халах тухай” Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.Даваадалайг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Даваадалайгийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 4.095.676   /дөрвөн сая ерэн таван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч П.Даваадалайд олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2015-08-22-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд илүү тушаасан  86 250 төгрөгийг  буцаан олгож,  хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Даваадалайд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.