Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-08-14
Дугаар 08
Хэргийн индекс 120/2015/0006/з/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх
Шүүгч Чинзоригийн Баярмаа
Нэхэмжлэгч "Цэлмүүн хангай" ХХК
Хариуцагч Өмнөговь аймаг, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар, Ашигт малтмал, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:


1.    Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5,  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2”к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “Цэлмүүн хангай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 дүгээр тогтоолын 1 дэх заалтын нэхэмжлэгчийн эзэмшиж буй 14409Х /MV-014409/ дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосугай.

2.     Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цэлмүүн хангай” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


                                                                    ШҮҮГЧ                        Ч.БАЯРМАА
        
 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.