Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-03
Дугаар 01
Хэргийн индекс 044/2013/0029/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Б.Дангина
Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Л.Хатанбаатар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 52 дугаар зүйлийн 52.3 хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0050630 дугаартай шийтгэврийн хуудсаар 576.000 /таван зуун далан зургаан мянган/ төгрөгийн торгууль ногдуулсан шийтгэвэр актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0050630 дугаартай шийтгэврийн хуудсаар 576.000 /таван зуун далан зургаан мянган/ төгрөгийн торгууль ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.