Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-07
Дугаар 02
Хэргийн индекс 052/2013/0011/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ц.Оюунтуяа, Б.Саруулсайхан, Н.Долгор, Т.Өнөрцэцэг
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 22 дугаар зүйлийн 22.1, Компаний тухай хуулийн /1999 оны/ 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 33 дугаар зүйлийн 33.6-д тус тус заасныг баримтлан Ц.Оюунтуяа, Б.Саруулсайхан, Н.Долгор, Т.Өнөрцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагаас “Хэнтий хангай” ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 6/зургаан/ хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Хэнтий хангай” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Татварын хэлтсээс “Хэнтий хангай” ХХК-ийн улсын бүртгэлийн бичиг баримтыг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүлээн авах үед тус компанийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой баримт бичгүүд болох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрүүд, дүрмийн шинэчлэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, мэдээлэл бүрэн байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

  1. .  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгнөөс 35100, 35100 /гучин тав нэг зуун мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 / гучин тав нэг зуун мянга /төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оюунтуяа, Б.Саруулсайхан, Н.Долгор нарт, 35100 / гучин тав нэг зуун мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Өнөрцэцэг тус тус олгож, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.

             Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.02.26 0101 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Мөнхтуяа Ц.Оюунтуяа, Б.Саруулсайхан, Н.Долгор, Т.Өнөрцэцэг Улсын бүртгэлийн хэлтэс