Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-08-10
Дугаар 07
Хэргийн индекс 120/2015/0005/з/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх
Шүүгч Сангаагийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч "ДЭТ" ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын газар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ДЭТ” ХХК Өмнөговь аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 сарын 05-ны өдрийн 11/0003017 дугаар актын 2012 оны хийн түлшний савны худалдан авалттай холбоотой 1969.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 288.9 мянган төгрөгийн хүү, 591.0 мянган төгрөгийн алданги нийт 2848.9 мянган төгрөгийн төлбөрөөс хүү, алданги болох 879.9 мянган төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.


                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.ОТГОНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.