Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-09-11
Дугаар 16
Хэргийн индекс 124/2015/0016/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх
Шүүгч Дүгэрсүрэн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Х.Болормаа
Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Н.Хоролсүрэн
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Х.Болормааг Увс аймгийн Малчин сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Болормаад олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.