Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-09-22
Дугаар 18
Хэргийн индекс 124/2015/0014/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Солонго талст ХХК
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга болон Улаангом сумын тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Таваг чулуу ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Солонго талст” ХХК-ийн “Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Улангом сумын гудамжны ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил гүйцэтгэх” УГХА-02/15 тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, захиалагчийн байгуулсан гэрээг хүчингүй болгож, уг тендерийн үнэлгээг дахин явуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.