Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-06-22
Дугаар 10
Хэргийн индекс 123/2015/0010/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч "Наран тахилт" ХХК
Хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Наран тахилт” ХХК-ний нэхэмжлэлтэй Төв аймгийн Баян сумын Засаг даргад холбогдох “Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/111 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийн нөхцөл байдлыг цаашид судлан үзэж тодруулах шаардлагатай байх тул Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/111 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрт хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                       Д.ЧАНЦАЛНЯМ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.