Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-06-26
Дугаар 11
Хэргийн индекс 123/2015/0008/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх
Шүүгч Чирчингийн Одсүрэн
Нэхэмжлэгч "Эргэл хатан хайрхан" ХХК
Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,  43.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эргэл хатан хайрхан” ХХК, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга нар “Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг дахь өргөн намаг, Ятуут гэдэг газар байрлах 3 кодтой 409 га, 2 кодтой 471 га газруудын эрхийг сэргээж “Эргэл хатан хайрхан”           ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн”  эвлэрлийг баталж, “Эргэл Хатан хайрхан” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эргэл хатан хайрхан” ХХК-д олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
  4. Шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.