Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-06-29
Дугаар 12
Хэргийн индекс 123/2015/0007/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх
Шүүгч Бат-Өлзийн Хажидмаа
Нэхэмжлэгч "Давхар баян" ХХК
Хариуцагч Тув аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд "Заамар Хаан" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 7.3, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т заасныг тус тус баримтлан “Заамар хаан” ХХК-иар хамгаалалтын үйл ажиллагаа явуулахаар  шийдвэрлэсэн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын “Заамар хаан” ХХК-ий хамгаалалтын албанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.2-ын з-д заасныг баримтлан  Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрийг “Давхарбаян” ХХК-иар  хамгаалуулах шийдвэр гаргахыг Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Давхар баян”” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.