Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-06-29
Дугаар 13
Хэргийн индекс 015/2015/0001/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх
Шүүгч Бат-Өлзийн Хажидмаа
Нэхэмжлэгч Б.Баттүшиг
Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Б.Энхдагуул
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,      70.2 дахь заалт, 70.2.1  дэх  хэсгийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 22.1.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 23 дугаар зүйлийн 23.6, 23.8, 23.9, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баттүшигийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит бус хуралдааны “Хурлын даргыг өөрчлөх тухай” 02, “Хурлын даргыг сонгон батлах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,  түүний ажилгүй байсан хугацааны 5 сар 19 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч Б.Баттүшигт олгосугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баттүшигийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Баттүшигт олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.