Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-06-25
Дугаар 25
Хэргийн индекс 119/2015/0024/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх
Шүүгч Батбаярын Мөнхжаргал
Нэхэмжлэгч "Сэцэд" ХХК
Хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-ын Тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сэцэд” ХХКомпани нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3/1018 дугаартай албан бичгээр мэдэгдсэн ОР-06/2015 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбараа 2015 оны 06 дугаар сарын 24ий өдөр тус шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 119/2014/0024/3/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн 130000801681 дугаарын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Энхбатад даалгасугай.

 

 

ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.