Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-31
Дугаар 01
Хэргийн индекс 036/2014/0001/з/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Бадамдоржийн Саранчимэг
Нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр нар
Хариуцагч Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт заасныг баримтлан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” 02 дугаар тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05 дугаар тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Аймгийн Сонгуулийн хороо шинэчлэн батлах тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.САРАНЧИМЭГ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.