Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2014-01-09
Дугаар 1
Хэргийн индекс 041/2013/0008/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Володягийн Цэрэнрагчаа
Нэхэмжлэгч Бөхт ХХК-ны захирал Д.Ганчимэг
Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 52 дугаар зүйлийн 52.1.2, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар Бөхт худалдаа ХХК-ийн захирал Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, аймгийн засаг даргад холбогдох “давхардсан газар манай эзэмшлийн газар болохыг тогтоож, аймгийн засаг даргын 2007 оны 2 сарын 22-ны өдрийн 45 тоот захирамжийг хүчингүйд тооцож, уг актын улмаас учирсан хохирлыг гаргуулж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80-р зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 56-р зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90-р зүйлийн 90.1-т зааснаар энэхүү шүүхийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       В.ЦЭРЭНРАГЧАА

                                                      ШҮҮГЧИД                                      Б.СУГИРЖАВ

                                                                                                              Ч.ОДСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.