Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-01-17
Дугаар 01
Хэргийн индекс 111/2013/0001/з/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Цэрэндоржийн Батмөнх
Нэхэмжлэгч Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранцэцэг
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар 42.1, 42.2, 42.3, 79 дүгээр зүйлийн 79.1-д  заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.Уранцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/62 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг Архангай аймгийн Засаг дарга /Засаг даргын тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгч Ч.Уранцэцэгт олгосугай.     

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогчид уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг  дурьдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.