Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-15
Дугаар 04
Хэргийн индекс 244/2013/0020/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Г.Тамир
Хариуцагч Б.Чанцалдулам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, 52 дугаар зүйлийн  52.3-т зааснуудыг  баримтлан Г.Тамирын нэхэмжлэлтэй,  Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хяналт шалгалтын  улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15/04/008/152 дугаартай “Илүү хураан авсан мөнгийг төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,  тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.