Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2014-01-20
Дугаар 01
Хэргийн индекс 039/2013/0004/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх
Шүүгч Энхтуяагийн Халиунбаяр
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн МАХН-ын мянгатын дэд дарга Д.Уртнасан, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Чу.Энхтөр
Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дарга Д.Баянжаргал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн МАХН-ын мянгатын дэд дарга Д.Уртнасан, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Чу.Энхтөр нар нь “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тавдугаар хуралдаанаас гарсан 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Говьсүмбэр аймгийн МАХН-ын мянгатын дэд дарга Д.Уртнасан, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Чу.Энхтөр нарын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дарга Д.Баянжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ХАЛИУНБАЯР

                                  ШҮҮГЧИД                                     Э.ЗОРИГТБААТАР

                                                                                        Н.ДАМДИНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.