Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-23
Дугаар 02
Хэргийн индекс 037/2012/0009/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч Иргэн Г.Баярсайхан
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Иргэн Т.Нямдорж, “Магнай трейд” ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 7 дугаар зүйлийн 7.7., 18 дугаар зүйлийн 18.5., 18.6., 28 дугаар зүйлийн 28.1., 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

            Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга бөгөөд улсын ерөнхий бүртгэгчийн 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тушаалын “Нэг”-ийн 12 дахь заалт,

            2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Кредит банкны барьцаанаас чөлөөлж бүртгэсэн бүртгэл,

            2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000020059 дүгээр гэрчилгээг Г.Баярсайханд олгосон бүртгэл,

            2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Т.Нямдоржийг бүртгэсэн бүртгэл болон 000020060 дугаар гэрчилгээ,

            2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр “Магнай трейд” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл болон 000102395 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1., Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярсайханд олгосугай.

3. Шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.