Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-01-13
Дугаар 01
Хэргийн индекс 050/2013/0037/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Ч.Бямбаа
Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 26-ны А/122 тоот захирамжийн Ч.Бямбаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэг, Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн  асуудлаар  дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй  болохыг дурьдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарлав.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.