Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-14
Дугаар 02
Хэргийн индекс 050/2013/0021/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч М.Жүгдэрбарам
Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Б.Долгормаа
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх  хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 дугаар “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжийг  хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс  Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас  гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй   болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.20 0132 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Мөнхтуяа М.Жүгдэрбарам Жаргалант сумын Засаг дарга