Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-24
Дугаар 01
Хэргийн индекс 046/2013/0045/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн засаг даргын “С.Амартайваныг засаг даргаар томилох тухай ”  2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/68 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Энхцэцэгийн “Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
 
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.02.19 0088 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Ч.Энхцэцэг Сүхбаатар аймгийн Засаг дарга