Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-24
Дугаар 03
Хэргийн индекс 046/2013/0002/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч С.Баярмаа
Хариуцагч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 75 дугаар зүйлийн 75.1.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 120000553 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Баярмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.