Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-01-23
Дугаар 04
Хэргийн индекс 050/2013/0039/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Ж.Нямбаяр
Хариуцагч Т.Баяртогтох
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ж.Нямбаярын Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Эрүүл мэндийн Газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 87 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэг, Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн  асуудлаар  дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй  болохыг дурьдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарлав.

  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.