Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-01-29
Дугаар 00004
Хэргийн индекс 126/2013/0004/З/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч С.Ариунаа
Хариуцагч Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын 13 дугаар багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С.Ариунаагийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга болон 13 дугаар багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга нарт  холбогдох "Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 6.300.000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн  нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.   

3. Энэхүү шүүгчийн захирамж нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх учиртай болохыг мэдэгдсүгэй.  

            4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах  эрхгүй болохыг тайлбарласугай.  

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.