Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-26
Дугаар 01
Хэргийн индекс 049/2013/0018/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх
Шүүгч Уртнасангийн Бадамсүрэн
Нэхэмжлэгч П.Аюушжав, М.Жамсран, Х.Хүрэлсүх, Р.Сүхбаатар
Хариуцагч Улаангом сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Заяабаяр нэхэмжлэлээсээ татгалзсныг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Аюушжав, Х.Хүрэлсүх, М.Жамсран, Р.Сүхбаатартай хариуцагч  Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О. Ганхуяг нь  эвлэрэн хэлэлцсэнийг тус тус баталж, иргэн П.Аюушжав, Х.Хүрэлсүх, М.Жамсран, Р.Сүхбаатар, Г.Заяабаяр нарын нэхэмжлэлтэй  Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягт холбогдох 016/2013/0018/З дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нар болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ маргааны талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.