Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-01-14
Дугаар 00001
Хэргийн индекс 126/2013/0001/З/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх
Шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн
Нэхэмжлэгч Цөм сүргийн үржлийн аж ахуй
Хариуцагч Мөрөн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь;             

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1,  41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй нь  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 58-ний өдрийн 58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага  бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь орон нутгийн өмчит ашгийн бус хуулийн этгээд тул   улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.