Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2013-12-31
Дугаар 03
Хэргийн индекс 049/2013/0025/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч С.Оюунгэрэл Н.Байгальмаа
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

       1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д  заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оюунгэрэл, Н.Байгалмаа нар “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/120 дугаар давхар ажил эрхлэхийг хориглох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч С.Оюунгэрэл, Н.Байгалмаа нарын нэхэмжлэлээр Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнд холбогдуулан үүсгэсэн 049/2013/0025/з/ индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.