Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-01-24
Дугаар 05
Хэргийн индекс 038/2013/0037/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Тэгшхан ХХК
Хариуцагч Дархан-Уул Аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “Тэгшхан” ХХКомпани нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан   “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 352 дугаар захирамжийн хавсралтын 5,6 дахь заалт болох “Тэгшхан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 507 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн 080100679 нэгж талбарын дугаартай 22469 /2.24/ м2 талбайтай, 080100680 нэгж талбарын дугаартай 7558 /0.75/ м2 талбайтай тус тус нийтийн орон сууцны зориулалттай газрыг хүчин төгөлдөр болохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ШҮҮГЧ                                             З.ЭНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.