Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-06
Дугаар 01
Хэргийн индекс 040/2014/0001/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч Ж.Мөрөнтуул
Хариуцагч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэрлэн сумын 5 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн багийн ИНХ-ын хуралдааныг хууль бусад тооцож, уг хуралдаанаас гаргасан багийн ИНХ-ын Тооллогын комиссын 05 дугаар тогтоол, Багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжлах тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан Хэрлэн сумын 5 дугаар багийн ИНХ-ын хуралдааныг дахин товлон зарлан хуралдуулж, багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг тус багийн ИНХ-ын дарга Б.Цогзолмаад даалгасугай

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.