Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-13
Дугаар 02
Хэргийн индекс 040/2014/0002/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх
Шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Нэхэмжлэгч Ч.Нарантуяа
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрлэн сумын 9 дүгээр багийн иргэн Ч.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, аймгийн Засаг даргын 2008 оны 319, 2011 оны А/277 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Нарантуяад 12 дугаар байрны баруун талд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нарантуяад олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.