Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-06
Дугаар 02
Хэргийн индекс 044/2014/0001/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Бэст коппер гоулд корпорейшн ХХК
Хариуцагч
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1,  70.2.9-т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлан “Бэст коппер гоулд корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох Уянга сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын Засаг даргад “Бэст коппер гоулд корпорэйшн” ХХК-ийн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө баталж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.