Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-12-27
Дугаар 02
Хэргийн индекс 049/2013/0018/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх
Шүүгч Уртнасангийн Бадамсүрэн
Нэхэмжлэгч Б.Хүүхээ
Хариуцагч Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ж.Эрдэнэ-Очир
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хүүхээгээс Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 0119630 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Увс аймгийн Засаг даргын 2013 оны 10 сарын 04-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" А/622 дугаар захирамжийг хүчингүй болгуулах –ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг дарга бүрэн хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нарт холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 016/2013/0024/З дугаарын индекстэй хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хүүхээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Улаангом сумын Засаг дарга болон Увс аймгийн Засаг дарга нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамж болох 17550 төгрөг нийт 35100 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Б.Хүүхээд олгосугай.

    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү захирамжийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нар нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах,  давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.