Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-09
Дугаар 01
Хэргийн индекс 240/2013/0015/з/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх
Шүүгч Сангаагийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч "Оюу толгой" ХХК
Хариуцагч Ханбогд сумын Татварын тасаг
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
               1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4, 43 дугаар зүйлийн 43.1, Усны тухай хуулийн /2012 оны 5 сарын 17-ны өдрийн шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуулийн /2012 оны 5 сарын 17-ны өдрийн шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйлийн 6.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Татварын тасгийн 2013 оны 5 сарын 10-ны өдрийн 11201305100018 дугаар мэдэгдэх хуудас, түүний хавсралтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
                 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.ОТГОНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.