Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-01-13
Дугаар 02
Хэргийн индекс 036/2014/0002/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр нар
Хариуцагч Сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Ш.Эрдэнэбат нар
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалтыг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны 01 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр, Ж.Цэрэнхүү, С.Бат-Эрдэнэ, Ч.Цэцэгмаа, Т.Ганзориг, Б.Ундрах, Г.Баяраа нарын сонгуулийн хорооны 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4, 26.5, 28 дугаар зүйлийн 28.6, 28.8, дахь хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр, Ж.Цэрэнхүү, С.Бат-Эрдэнэ, Ч.Цэцэгмаа нарын аймгийн сонгуулийн хорооны Монгол ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 08 дугаар тогтоолын хувь тэнцүүлсэн хэлбэрээр нэр дэвшигчдийг бүртгэсэн 1, 2, 3, 4, 5, 6, 9 дугаарт бүртгэсэн нэр дэвшигчдийг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Ундрах, Г.Баяраа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ж.Мөнхнасан, Г.Нямаа нарын гаргасан Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 10 дугаар тогтоолын Баян-Уул суманд нэр дэвшигч Д.Нямдорж, Төгрөг суманд нэр дэвшигч О.Одгэрэл, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 09 дугаар тогтоолын Баян-Уул суманд нэр дэвшигч Г.Хурцгэрэл,  Монгол ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн 08 дугаар тогтоолын Төгрөг суманд нэр дэвшигч Л.Алтангэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэгхгүй болгосугай.
3.Аймаг, сум ,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  27,2, 27,3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баярмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа нарын гаргасан аймгийн Сонгуулийн хорооны бие даагч нарыг бүртгэсэн 06 дугаар тогтоолын төгрөг суманд нэр дэвшигч Д.Дамдинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсгүүдийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Ганбат, Д.Ганзориг, Х.Тунгалаг нараас нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хүсэлт ирүүлсэнийг хүлээн авч нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалсаныг баталж нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Ж.Ганбат,Х.Тунгалаг, Д.Ганзориг, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах,шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Амгаланбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 
7. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Э.ЗОЛБАДРАХ 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.