Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-07-09
Дугаар 026
Хэргийн индекс 110/2014/0012/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Х.Дөрбетхан
Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1,  26.4, 26.5, Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 22.1.7 дахь  хэсгийг тус тус  баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож,нэхэмжлэгч Х.Дөрбетханыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацааны цалин 5017336 төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож,үлдсэн хэсэг болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 24, 2013 оны 03 дугаар сарын 13, 2014 оны 01 дүгээр сарын 07, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг тус тус  бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн   70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.