Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-10-06
Дугаар 29
Хэргийн индекс 121/2014/0029/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Х.Даваа
Хариуцагч
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.2, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснуудыг баримтлан 1986 оны 02 дугаар сарын 26-нд төрсөн Ганбаатарын Дуламсүрэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн Дамбаагийн Ганбаатар нарын  төрсний бүртгэлийн лавлагаанд эхийн нэр хэсэгт Цэрэндоржийн Дангаа, Цэрэндоржийн Дангаасүрэн   гэж андуурагдан бичигдсэнийг залруулж, төрсөн эхийн нэрийн эцгийн нэр, өөрийн нэрийг  Халтарын Даваа гэж бүртгэхийг Баянгол сумын Улсын бүртгэлийн ажилтан улсын бүртгэгч  Т.Ганхуягт  даалгасугай.

2.Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,  тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.01.14 0029 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр Г.Ундармаа Өвөрхангай аймгийн ЗД