Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-11-04
Дугаар 17
Хэргийн индекс 010/2014/0052/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд-Очир
Нэхэмжлэгч М.Нармандах
Хариуцагч Ургамал сумын засаг дарга, Газрын даамал, Байгаль орчны байцаагч, Ургамал сумын сургуулийн захирал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дүгээр зүйлийн 57.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Нармандахын гаргасан “Сумын 90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр миний хувийн өмч хөрөнгийг устгасан Ургамал сумын албан тушаалтнуудын шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчээр томилогдож дүгнэлт гаргасан ХүрэлБэрс ХХК-д үнэлгээний хөлс 40.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Нармандахаас гаргуулж олгуулсугай.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.