Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-11-05
Дугаар 18
Хэргийн индекс 010/2014/0022/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч А.Сосорбурам
Хариуцагч Отгон сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Жавзансүрэн
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд С.Энх-Оргил
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “С.Энх-оргилыг Отгон сумын засаг даргын тамгын газрын даргаар томилох тухай 2013 оны 01 сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Отгон сумын Засаг даргын албан тушаалд томилохыг даалгуулах” шаардлагууд бүхий А.Сосорбурамын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.