Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-11-11
Дугаар 037
Хэргийн индекс 110/2014/0029/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Н.Ууганзаяа
Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2,17.5, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж “Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэхийг салбар зөвлөлд, томилохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.