Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-04-10
Дугаар 0153
Хэргийн индекс 034/2014/0004/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Ё.Дамдинпүрэв
Хариуцагч аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

    1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 414 дүгээр захирамжийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан Ё.Дамдинпүрэв, Х.Ёндонжамц нарын оршин сууж, бодит байдлаар эзэмшиж байгаа газрын хэмжээг нягтлан шалгаж, хэмжиж тогтоосны үндсэн дээр тэдгээр иргэдэд тухайн тогтоогдсон хэмжээгээр нь эзэмшүүлсэн захирамжийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шинээр гаргахыг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, харуицагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.11 06 Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх Сайнбилэг Т.Төмөртогоо Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс